Categories
мэдээ нийгэм

Казахстанаас тусгай үүргийн онгоцоор 95 хүн эх орондоо ирлээ

Алматы-Улаанбаатар чиглэлийн ”Хүннү Эйр” ХХК-ийн тусгай онгоц өчигдөр шөнө 22:31 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүлийн дөрөв, өндөр настан найм, эрүүл мэндийн шалтгаантай 19, жирэмсэн нэг, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 63, нийт 95 иргэн эх орондоо ирсэн юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Төв аймгийн Батсүмбэр суманд байрладаг “Ахмадын амралт”-д тусгаарлажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *