Монголчууд биднийг уламжлалаа даганшинэ оны баяраа тэмдэглэн өнгөрүүлж байхад олон улсад олон чухал үйл явдал болж өнгөрөв. Юуны урьд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Киевт гэнэтийн айлчлал хийж иргэдийн өмнө нээлттэй үг хэлэв. Тэрээр В.Путиныг давуулан оросын ард түмэнд “Бид танай улсад огт довтлох гээгүй. Энэ дайныг эхлүүлсэнганц хүн л энэхүү гамшгийгзогсоож чадна” гэж хэлсэн нь В.Путиныг авч хаях цаг болсон гэдгийг оросуудад дипломат аргаар илэрхийлсэн явдал болов. Жо Байдены Киевын айлчлалын үеийг тохиолдуулан хийсэн Оросын тив алгасах пуужин хөөргөх ажиллагаа амжилтгүй болсон гэж “CNN” агентлаг мэдээлэв. Харин ерөнхийлөгч В.Путинпарламентын нэгдсэн чуулганд болон Орос цэргийн баярыг тохиолдуулан “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд үг хэлэв. Түүний хэлсэн үг ЗХУ-ын коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргын хэлдэг байсан бусдыг буруутгадагтай яг адил зүйл боллоо гэж олон улсад дүгнэв. Тэрээр “Дайныг барууныхан эхлүүлсэн, Орос улс тэдний дайралтыг зогсоохын тулд хүч хэрэглэсэн. Энэ бүхний хариуцлагыг “Оросын эсрэг” төслийг бий болгосон барууны удирдлагууд хүлээх болно” гэж хэлсэн юм. Энэ үеэр Москвад албан ёсны айлчлал хийсэн БНХАУ-ын хамгийн өндөр, дипломат албан тушаалтан Ван И “Бээжин, Москва хоёрын харилцаа хад чулуу мэт бат бөх байна” гэж мэдэгдэв. Олон улсын шинжээчид Ван И Путины цөмийн заналхийллийг зогсоохоор Москвад очсон гэж дүгнэж байсан бөгөөд үнэхээр ч Оросын ерөнхийлөгч үг хэлэхдээ цөмийн шууд заналхийлэл хийсэнгүй. Учир нь Владимир Путин “ОХУ “START” гэх Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээнээс гараагүй түр түдгэлзэж байна” гэж мэдэгдсэн юм. Харин олон улсын цэргийн шинжээчид Орос цөмийн зэвсэг хэрэглэх гэж оролдвол Оросын арми төдийгүй Кремлийн дэглэм маш хурдан хугацаанд мөхнө гэж үздэг билээ. Мөн БНХАУ-ын коммунист намын Улс төрийн товчооны Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаВан И энэхүү айлчлалынхаа үеэр ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевтай уулзаж хоёр талын эдийн засаг, стратегийн харилцааны талаар ярилцан, барууныхны сэжиглэж буйгаар хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Мөн Хятадын тэргүүн дипломатч Ван И ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа дэлхий олон талттогтолцоотой байх ёстой гэсэн түүний зарчмыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь Си Жиньпин даргынхаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд “Энэ дэлхийн хоёр тогтолцоог АНУ, Хятад улсууд тэргүүлж байна” гэжхэлсэнтэй зөрчилдөв. Үүнийг олон улсын шинжээчид “Хятад Оростой нэг завинд сууж байна” гэж дүгнэн, байдал эвгүйтвэл Си Жиньпин Хятадын коммунист намынВан И тэргүүтэйАНУ эсрэг фракцыг “цэвэрлэн” АНУ-тай харилцаагаа хэвийн болгох “нөөц хөзөр”-тэй болж байна гэж дүгнэв.
Украйнаас Варшавтхүрэлцэн ирсэн ерөнхийлөгч Жо Байден АНУ болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан есөн улсаас бүрддэг “Бухарестын 10” бүлгийн хуралдаанд “АНУ танай улсуудыг шууд хамгаална. НАТО-гийн дүрмийн V зүйл буюу аль нэг улс бидний хэн нэгэн рүү довтлох нь бүгдэд халдсантай адил зүйл гэж заасан нь хөдөлшгүй,”ариун тангараг” гэж мэдэгдэв. Энэ нь Украйны дайны нэг жилийн ойг тохиолдуулан Молдавт төрийнэргэлт хийж Путинд бэлэгбарих гэсэн Кремлийн бүтэлгүй оролдлогод барьсан хариу байв. Өөрөөр хэлбэл Румын улсаас ЗХУ хүчээр салган авсан Молдав улс ОХУ-аас айх аюулгүй болж Приднестр мужаа буцаан авах боломж бүрдэж байна гэсэн үг юм. Приднестр буюу Приднестрийн Бүгд Найрамдах Молдав Улс нь ЗХУ задрахад Оросын нөлөөгөөр одоогийн Бүгд Найрамдах Молдав Улсаас салан бий болсон бөгөөд 1990 онд тусгаар тогтнолоо тунхагласан боловч өнөөг хүртэл олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа юм.
Энэ үеэр АНУ-ын Бүгд найрамдах намын конгрессын төлөөлөгчид Киевт хүрэлцэн ирсэн нь бас нэг онцлох явдал болов. Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хорооны дарга Майкл Макколл тэргүүтэй Бүгд найрамдах намын таван конгрессменээс бүрдсэн төлөөлөгчид Киевт иржээ. “New York Times” сонинд бичсэнээр, Техасаас сонгогдсон МакКоллтай хамт Калифорнийн Даррел Исса, Охайо мужаас Макс Миллер болон өөр хоёр төлөөлөгч хүрэлцэн ирж ерөнхийлөгч Владимир Зеленский болон Батлан хамгаалах, Сангийн болон Гадаад хэргийн яамны удирдлагуудтай уулзаж Украиныг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. МакКолл “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа “Украинд байлдааны нисэх онгоц болон алсын тусгалтай пуужин, их бууны сум хурдан шилжүүлэхэд хүргэж болзошгүй эрч хүч байгааг бид харж байна” гэж мэдэгдэн Байдены засаг захиргаа эдгээр зэвсгийг өгөхөөс өнөөг хүртэл татгалзсаар байгааг онцолсон байна. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд олонх болсон Бүгд найрамдах намд Трамптангууд гэх Украинд дэмжлэг үзүүлэхийг эсэргүүцдэг цөөнхийн жигүүр байдаг бөгөөд харин Рейганчууд гэх олонхи нь Ардчилсан намынхнаас ч илүүгээр Украиныг дэмжиж байгаа билээ.
Онцлохоос аргагүй бас нэг үйл явдал нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохион байгуулагдсан Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 59 дэх удаагийн бага хурал байв. Энэхүү хуралдаанд Кремлийн төлөөлөгчид бус Оросын сөрөг хүчнийхэн урилгаар оролцов. Уг бага хуралд АНУ-ын дэд ерөнхийлөгчКамала Харрис нэлээн дэлгэрэнгүй боловч прокурор байсан хүн шиг тодорхой, ойлгомжтой илтгэл тавьж бусад улс төрчиддөө үлгэр болов. Тэрээр Украинд ОХУ-аас хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримт АНУ-д байгааг онцлон тэмдэглээд “Оросын арми Украины энгийн иргэдийн эсрэг өргөн цар хүрээтэй, системтэй халдлага үйлдэж байна. Украины иргэд, тэр дундаа хүүхдүүдийг цаазалсан, хүчиндсэн, эрүү шүүлт тулгасан, албадан гаргасан тохиолдлууд нотлогдсон” гэж мэдэгдэв. “Бид нотлох баримтуудыг шалгасан. Бид хуулийн стандартыг баримталдаг. Эдгээр нь хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг гэдэгт эргэлзэх зүйл алга” гэж мэдэгдээд “Оросын удирдлагын үйлдэл нь бидний нийтлэг үнэт зүйлс, хүн төрөлхтөний нийтлэг эрх ашигт халдаж байгаа явдал” гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. Ийнхүү Кремлийн удирдлага германы фашистуудтай нэг зиндаанд очив. Дэд ерөнхийлөгч Харрисын дараа үг хэлсэн Их Британийн ерөнхий сайд Риши Сунак Украинд үзүүлэх цэргийн дэмжлэгийг “хоёр дахин нэмэгдүүлэх” ёстой гэж мэдэгдээд “Путин биднийг тэвчээр алдах болно гэж мөрийцөж байна. Их Британи Путины буруу гэдгийг нотлох ёстой” гэжхэлээд Украины урт хугацааны аюулгүй байдлыг хангахыг дэлхийн бусад удирдагчдад уриалав. Харин Францын удирдагч, барууны орнууд Украины “сунжирсан мөргөлдөөнд” бэлэн байгаа бөгөөд одоо ОХУ-тай “яриа хэлэлцээ хийх цаг биш” гээд ЕХ-ны орнуудыг ихээхэн хөрөнгө оруулалт хийж, батлан хамгаалах салбараа бэхжүүлэхэд уриалав. Харин Эстонийн ерөнхий сайд Кайя Каллас ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины эсрэггэмт хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдээд “Чи үүнээс мултрахгүй. Та хариуцлага хүлээх болно” гэсэн мессеж маш чухал гээд “Хэрэв дэлхийн аль чтүрэмгийлэгч эсвэл болзошгүй түрэмгийлэгчид ийм үйлдлийн дараа ирэх хариуцлага байдаггүй юм байна гэж ойлговол Европ төдийгүй дэлхийн аюулгүй байдалд ноцтой асуудал бий болгоно” гэж анхааруулав. Мөн “Их 7”-гийн удирдагчид хуралдан Украинд Оросууд түрэмгийлсний ойг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, Киевт үзүүлж буй дипломат, санхүү, цэргийндэмжлэгээ улам нэмэгдүүлэх, ОХУ-д үзүүлэх дарамт шахалтаа өргөжүүлэх, ерөнхийлөгч В.Путин болон буруутай этгээдүүдэд олон улсын эрх зүй, хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдэгтээ тууштай байх болно гэж мэдэгдэв. Харин “Их-20”-ын уулзалтаар Орос, Хятад хоёр эсэргүүцсэн учир ОХУ-ын эсрэг нэгдсэн шийдвэр гарсангүй. Ийнхүү В.Путин төдийгүй Оросын төр, засгийнхан, цэргийнхэн, хэвлэл мэдээллийнхэн гээд Оросын түрэмгийллийг дэмжсэн бүхэн Олон улсын тусгай шүүхэд дуудагдаж ял авах нь ойлгомжтой болов.
ОХУ Украинд довтолсоны нэг жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблей Украины нутаг дэвсгэрээс цэргээ гаргахыг Москвад уриалсан тогтоол батлав. Энэхүү тогтоолыг батлахад 142 улс дэмжиж Орос, Беларусь, Сири, Хойд Солонгос, Эритрей, Никарагуа, Мали гэсэн долоон улс эсэргүүцэн, манай улс болон урд хөрш зэрэг 32 улс түдгэлзэв. Германы Гадаад хэргийн сайд Анналена БербокНҮБ-ын Ерөнхий ассамблейн энэхүү чуулган дээр “Энх тайванд хүрэх зам тодорхой: Орос улс цэргээ Украинаас гаргах ёстой. Орос улс бөмбөгдөлтөө зогсоох ёстой. Орос улс НҮБ-ын дүрмийг эргэн хэрэгжүүлэх ёстой” гэж мэдэгдэв. Энэ явдлыг олон улсын улс төр судлаачид “НҮБ-ын гишүүнчлэлээс ОХУ-ыг хасах эсвэл түдгэлзүүлэхэд хагас алхам үлдлээ” гэж дүгнэв.
Мөн Австрийн Вена хотнооЕвропын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн бага хурал болж өндөрлөв. Энэ удаагийн бага хурал ОХУ Украин руу довтолсны нэг жилийн ойтой давхацсан бөгөөд олон арван улс Оросын төлөөлөгчдөд виз олгохгүй байхыг шаардаж байсан ч зохион байгуулагч Австри улс Москвагаас ирсэн есөн төлөөлөгчийг уг хуралд оролцуулахыг зөвшөөрөв. Тэдний зургаа нь ЕХ-ны хоригт хамрагдсан байв. Иймээс ОХУ-ын төлөөлөгчдийг оролцуулж байгааг эсэргүүцэн Украин, Литвийн төлөөлөгчид уг бага хуралд оролцохоос татгалзав. Латви улсын төлөөлөгч Рихардс Колс уг хуралд “Хэрэв надаас дайны гэмт хэрэгтэн хэн бэ гэж асуувал би энэ танхимын арын эгнээнд сууж байгаа Оросын төлөөлөгчдийг заах байсан. Оросын төлөөлөгчид энэ хуралд сууж байгаа нь, Европын Холбооны хоригт хамрагдсан хүмүүстэй биднийг нэгтгэсэн нь үнэхээр ичмээрзүйл болж байна. Учир нь тусгаар улсын нутаг дэвсгэр болох Донбасс, Херсон, Запорожье муж, Луганскийг булаан эзлэгсэд бидэнтэй хамт хуралдаж байна. Бид ийм явдал гаргуулахгүй гэж энэ байгууллагыг бий болгосон. Гэтэл бид юу ч болоогүй юм шиг энд Оросын төлөөлөгчидтэй хамт сууж байна. Иймд намайг уучлаарай, надад Оросын төлөөлөгчдөд хандан Украины хилчний хэлсэн үгийг давтан хэлэхээс өөр арга алга” гээд оросоор “Русский военный корабль пошёл на х..” гэж хэлжээ. Үг хэлсэнболгон шүүмжилж эхэлсэн тул Оросын төлөөлөгчид хуралдааны танхимыг орхив.
Украины дайны нэг жилийн ойг тохиолдуулан “Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулахХятадын байр суурь” гэсэн нэртэй, НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан 12 заалт бүхий баримт бичгийг Бээжин олон нийтэд ил болгов. Хятадын энэхүү саналыг АНУ, Европын Холбоо хүлээн авахаас татгалзав. Олон улсын шинжээчид уг баримт бичгийг “Хятадын удирдлага нэгэн зэрэг хоёр сандал дээр суух гэж оролдон, Путинд боломж олгох гэсэн явуургүй оролдлого. Хятад Оростой “нэг завинд суух” аваас энэ хоёр улс болон Иран, Хойд Солонгос төдийгүй НҮБ-ын гишүүн 52улс дарангуйллын тогтолцооноос салах явц харин чхурдасна” гэж дүгнэв.
Герман, Энэтхэг улс зэвсэг үйлдвэрлэх салбарт хамтран ажиллахаар болж, Германы канцлер Олаф Шольц ерөнхий сайд Нарендра Модитой Энэтхэгийн Шинэ Делид хэлэлцээнд гарын үсэг зурсны дараа “Манай улсын зэвсгийн технологийг Энэтхэгийн түншүүд өндрөөр үнэлж байна” гэж мэдэгдэв.
Украины дайны нэг жилийн ойгоор Украины туг намируулсан олон арван мянган иргэдийн эсэргүүцлийн жагсаал барууны 40 гаран улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны гадна болж, Оросын хотуудад ч энэ явдал давтагдан цөөнгүй орос иргэдийг цагдаа нар саатуулав.
Г.АМАРСАНАА