2023 онд Монгол улсад тив дэлхий, Ази тивийн мөн жүдо бөхийн “Их дуулга” гээд олон улсын цар хүрээтэй нийт 6 тэмцээн уралдааныг спортын холбоод амжилттай эрхээ авч зохион байгуулсан. Үүний нэг нь Монголын жюү жицүгийн холбооноос энэ оны 7-р сарын 15-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм.
Жюү жицүгийн баг тамирчид олон улс, тив дэлхий, Азийн наадам гээд 21 том тэмцээнээс 238 медалийг хүртсэн амжилт үзүүлжээ.
Монголын Жюү Жицүгийн Холбооны Гүйцэтгэх Захирал О.Болд-Эрдэнэ “Монголын Жюү жицүгийн холбоо “Голден Гаруда” гээд ёслол хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил Монголын Жюү жицүгийн холбооны хувьд түүхэн ач холбогдолтой, спорртын салбарт нэлээн том ачаа үүрсэн ийм жил байлаа. Тэгээд тамирчдын маань хувьд гэсэн өндөр ололт амжилттай сайхан жил байлаа. 21 олон улс, тив, дэлхий, Азийн наадамд оролцож 238 медалийг эх орондоо авчирсан ийм сайхан түүхэн жил болж өндөрлөлөө. Уржигдархан шилдгүүдээ тодруулж энэ онд хэн шилдэг байсан бэ гэдэг нь тухайн үед нэлээд сюрпризлэг, маш өрсөлдөөнтэй ийм сайхан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо” хэмээн ярив.