Жулиан Ассанжаас байцаалт авахыг Лондон хотноо орших Эквадор улсын элчин сайдын яам зөвшөөрчээ. Шведийн мөрдөн шалгах албаныхан Жулиан Ассанжийг байцаах хүсэлтээ өнгөрсөн зургадугаар сард Эквадор, Их Британийн албаныханд гаргасан юм.“Wikileaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж Лондон хотноо орших Эквадорын элчин сайдын яаманд хорогдоод гурван жил болж байна. Тэрбээр Шведэд хүчингийн хэрэгт холбогдоод байгаа юм. “Wikileaks” сайт 2010 онд АНУ-ын төрийн департмент болон тагнуулын албаны олон зуун нууц материалыг нийтэд дэлгэж шуугиан тарьсны дараа Шведэд хоёр эмэгтэй Жулиан Ассанжийг хүчингийн хэрэгт буруутгажээ.
Өдгөө 43 настай Жулиан Ассанж Шведийн албаныхан түүнийг АНУ-д шилжүүлэн өгөхөөс хамгийн их эмээж байна. Тэрбээр АНУ-ын төрийн департмент болон тагнуулын албаны нууцыг дэлгэснээс үүдэн том ялд унасан аж.