Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Уран бүтээлийн хэлтсийн дарга С.Болд-Эрдэнэ МУГЖ цолоор шагнууллаа.
Тэрбээр 1976 онд төрсөн бөгөөд тайз, дэлгэцийн жүжигчин юм. 1995-1999 онд СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн. 2013 онд доктор, профессор С.Сугарын удирдлагад магистрын зэрэг хамгаалжээ. 2000 оноос УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байгаад 2019 оноос одоог хүртэл Уран бүтээлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.
Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Н.Наранбаатар тэргүүтэй уран бүтээлчид хамтран “Драмын дөрөв” хэмээх хамтлаг байгуулан дуулж, олны талархлыг хүлээж байв.
С.Болд-Эрдэнийн бүтээсэн дүрүүд:
Парисын дарь эхийн сүм (2009) Квазимодо
Шар тэнгисийн тарчлаан (2009) – Зайгуулынхан
Би ч гэсэн жаргамаар байна (2010) – Нөхөр
Оролмаа (2011) – Сандагдорж
Ану хатан (2011) – Галдмаа баатар
Цэцэрлэгт учирсан хоёр (2012) – Фёдор Кузмыч
Гамлет (2013) – Гамлет
Кихот ноён (2013) – Гахайчин
Норовын намтар (2013) – Захирал
Ромео Жульетта (2016) – Лоренцо лам
Царцаа намжил (2017) – Номын багш
Фауст (2018) – Фауст
Бүсгүйн зурвас (2019) – Архай сайд
Анна Каренина (2020) – Левин гэх мэт олон дүр бүтээжээ.