Categories
мэдээ нийгэм

Жүжигчин М.Баярмагнай ЭМЯ-нд 10 мянган бээлий хандивлав

Өнөөдөр /2020.03.01/ жүжигчин М.Баярмагнай Япон улсад үйлдвэрлэсэн 10 мянган ширхэг нэг удаагийн бээлийг ЭМЯ-нд хандив болгон өглөө.

Энэ үеэр М.Баярмагнай хэлэхдээ “Коронавирусийн халдварын халуун цэгт ажиллаж буй эмнэлгийнхэн, эмч, сувилагч нартаа зориулж Япон улсад үйлдвэрлэсэн, нэг удаагийн 10.000 ширхэг бээлийг хувиасаа бэлэглэж байна. Энэ бээлий Монголд хараахан орж ирээгүй байгаа. Монголд минь энэ аюулт халдвар хэзээ ч битгий орж ирээсэй гэж залбирч байна” гэлээ.

Мөн “Сувилахуйн амьдрал” төвийн хамт олон 10 сая төгрөгийн хандив болон эмч ажилчдын дархлааг дэмжих “Зөв” аарцны ундаа өгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *