Categories
мэдээ нийгэм

​Жүжигчин Бархүү И.Одончимэгт гэрлэх санал тавьжээ

Хошин урлагийн “Х түц” продакшны жүжигчин, МУГЖ И.Одончимэгийн төрсөн өдөр өчигдөр тохиосон.

Түүний төрсөн өдрөөр СТА жүжигчин Т.Бархүү гэрлэх санал тавьж, сүйн бөгж бэлэглэжээ.

И.Одончимэг “Би өөрийгөө их азтай эмэгтэй гэж боддог. Урлагт амьдралаа зориулж явсны хариуд энэ сайхан залууг надад илгээсэн гэж боддог юм. Би ханиа нэг их магтахыг хүсдэггүй. Гэхдээ би энэ цаг мөчид магтмаар санагдаж байна. Маш их ноён нуруутай, гэр бүл рүүгээ хүсч, тэмүүлсэн сэтгэлтэй, зөв явахыг эрмэлздэг ийм сайхан залуу хайрласан хувь заяандаа би баярлаж явдаг. Чамдаа хайртай шүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

СТА, жүжигчин Т.Бархүү гэрлэх санал тавьсныхаа дараа “Никитон” хамтлагийн “Дурлалын гэмт хэрэг” киноны дуу “Чи минийх” дууг зориулан дууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *