Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2021 оны анхны том тэмцээн болох World Masters 2021 Катар улсын нийслэл Доха хотод энэ сарын 11-13-ний өдрүүдэд болно.
КОВИД-19 цар тахлын улмаас олимпын оноо олгох сүүлийн тэмцээн байх магадлал өндөр тус тэмцээнд таван тивийн 69 орны 398 жүдочид /эрэгтэй 216, эмэгтэй 182/ өрсөлдөнө.
Тэмцээн 3 өдрийн турш эрэгтэй 7, эмэгтэй 7 жингээр болох ба жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-д эрэмбэлэгддэг жүдочид оролцох юм.
Тэмцээнд манай улсын шигшээ багаас
Эрэгтэй
- 60кг МУГТ Д.Амартүвшин
- 60кг ОУХМ Л.Өнөболд
- 66кг ОУХМ Г.Хэрлэн
- 66кг ОУХМ Ё.Басхүү
- 73кг ОУХМ Ц.Цогтбаатар
- 73кг МУГТ Г.Одбаяр
- 81кг С.Моллай
- 81кг О.Ууганбаатар
- 90кг ОУХМ Г.Алтанбагана
- 100кг ОУХМ Ө.Дүүрэнбаяр
Эмэгтэй
- 48кг МУГТ М.Уранцэцэг
- 48кг ОУХМ Г.Наранцэцэг
- 52кг ОУХМ Л.Сосорбарам
- 52кг ОУХМ Б.Хорлоодой
- 57кг МУХБ, МУГТ Д.Сумъяа
- 63кг ОУХМ Б.Ганхайч
Ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, дасгалжуулагч ОУХМ Ч.Болдбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй Катарын Дохаг зорих гэж байна. Харамсалтай нь эрэгтэйчүүдийн -100кг жинд зодоглох байсан дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын хошой хүрэл медальт ОУХМ Л.Отгонбаатар бэртлийн улмаас Доха Мастерст зодоглох боломжгүй болжээ.
Шигшээ багийн тамирчид ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу маргааш коронавирусийн /PCR/-ийн хоёр дахь шинжилгээгээ өгөөд “Хүннү Эйр” компанийн нислэгээр 8-нд явах ба 14-ний өдөр эх орондоо буцан ирнэ.