Өнгөрсөн онд мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр баривчлагдаад байсан Хятадын нэрт жүжигчин Жэки Чаны хүү Жэйси Чан зургаан сар шоронд хоригдсоны эцэст өчигдөр суллагдлаа.Нэрт жүжигчний хүү Жэйси Чан өдгөө 32 настай бөгөөд Хятадын Чэ Чэн хотын хорих газраас өчигдөр үд дундын үед суллагджээ.Тэрбээр шоронгоос гарах үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйсан тухай АП агентлаг мэдээллээ.
Өнгөрсөн оны 8-р сард Жэйси Чан , Тайваны алдарт жүжигчин Лин Фенжао-гин хүү Ko Кай нар хар тамхи хэрэглэж байгаад баригдсан бөгөөд Бээжин дэх Жэйсигийн гэрээс 99,2 грамм хар тамхи олджээ.
ХонгКонгын жүжигчин Жэйси Чаныг мансууруулах бодис хэрэглэсэн болон хадгалсан хэргээр буруутгаж 2000 юань (S $ 430) шоронд зургаан сар хорих ял ноогдуулсан бол шоронд Тайваны дуучин Кай Ко 14 хоног баривчлагдан олон нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлжээ.
Дуучин Кай Когийн жинхэнэ нэрийг Ко Чэн Тун гэх бөгөөд Тайваньд Жэйси Чанаас илүү алдартай уран бүтээлч юм байна.