Categories
мэдээ нийгэм

ЖДҮ эрхлэгчдэд зориулсан зээл олгох, төсөл сонгон шалгаруулж эхэллээ

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажил орон даяар эхэлжээ. Олон нийтийн оролцоог тэгш хүртээмжтэй хангах, төсөл сонгон шалгаруулах үйл явцыг ил тод нээлттэй зохион байгуулахаар ЖДҮ-ийг дэмжих төсөл сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталсан. Уг журмын дагуу Зээлийг хүртээмжтэй болгох үүднээс сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20.0-300.0 сая төгрөг хүртэл, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг, Улаанбаатар хотод 300.0-1,000.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоожээ. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг ил тод зохион байгуулах үүднээс сонгон шалгаруулах үйл ажиллагааг цахимаар болон систем ашиглан зохион байгуулж байгаа юм байна. Төсөл сонгон шалгаруулах хороонд 7 гишүүн ажиллахаас төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын 4-н төлөөллийг оролцуулж олон нийтийн оролцоог хангаж байгаа аж. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулах, төсөл сонгон шалгаруулалтын үе шат бүрт тухайн төслийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх боломжоор хангаж ажиллахыг ХХААХҮ-ийн сайд ЖДҮХС-нд үүрэг болгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *