Categories
мэдээ нийгэм цаг-үе

Жолооны улсын шалгалт үргэлжилж байна DNN.mn

“Жолооны улсын шалгалт” Зэвсэгт хүчний 110 дугаар ангид гуравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд үргэлжилж байна.

Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн жолооны сургалтын Хөдөлгөөнт бүлэг Орхон аймагт хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай В, С, М ангиллаар жолооны сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Сургалтад Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн офицер, ахлагч, алба хаагч, хугацаат цэргийн алба хаагчдаас бүрдсэн нийт 86 алба хаагч хамрагдаж, гуравдугаар сарын 26-ны өдөр онолын шалгалтаа өгөөд байна.

Онолын шалгалтдаа тэнцсэн алба хаагчид дараагийн шалгалтдаа хамрагдана.

Энэхүү сургалтын хөдөлгөөнт бүлэг нь хугацаат цэргийн алба хаагчдыг алба хаах хугацаандаа сайн жолооч болох боломжийг олгодог юм гэж ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *