Автомашин жолоодож байхдаа утсаар ярих, мессэж бичих нь осол гаргах аюултай. Анзаараад байхад жолооны ард утсаар ярихдаа замын цагдаа таарвал “Цагдаа, цагдаа, дараа залгая” гээд тасалж, бусад үед мессэж бичиж, ярьдаг ХАЙНГА ЖОЛООЧ олон. Гэхдээ жолооны ард утсаар ярихдаа цагдаагаас “айхаас” илүү чухал шалтгаан олон бий. Сүүлийн үед олны танил хүмүүс жолоо барингаа стори хийх. Лайв хийнгээ бүжиглэж, дуулж жолоо барьдаг болж байна. Энэ бол асар буруу үлгэр дуурайлал шүү. Жолооч хүн маш сайн анхааралтай байх ёстой. Таны жоохон анхааралгүй үйлдэл хэн нэгний амьдралыг орвонгоор нь ч эргүүлж болно.
Тиймээс олны танил хүмүүс машин барингаа лайв хийж, бичлэг хийж цацахыг нь таслан зогсоох хэрэгтэй. Тэгж байж бусад хүмүүст сануулга болно. Ер нь инфлүүнсэр, ютүбэр залуус өдөр тутамдаа жолоо барингаа стори оруулдаг. Өсвөр насны хүүхдүүд тэднийг үзэж, үлгэр дуурайлал авч байгаа шүү дээ.
Ер нь олны танил байх гэдэг нь нийгмийн хараат үлгэрлэл. Ёс зүйтэй, хэм хэмжээтэй. Зөв байх нь бараг бичигдээгүй хууль шүү.