Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Хайрулла: Эрүүл мэндийн салбар өнчин болсон

“Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд “Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд” хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн эхэнд тархины мэс заслаар Монголд тэргүүлэгч, Ардын эмч Ж.Хайрулла “Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байгаад баярлаж байна. Өнөөдөр эрх баригчид эрүүл мэндийн салбарыг нүд үзүүрлэж байна. Эрүүлийг хамгаалах салбар өнчин болсон. Хэдэн өвчтөнтэй зууралдахаас өөрийг хийх боломж алга. Нам хүчнүүдээс эрүүл мэндийн яаманд ажиллах хүн алга. 2015 оны төсөв хэлэлцэхэд ганц өргөтгөл, засварын мөнгө төлөвлөгдөөгүй” гэсэн юм. Хэлэлцүүлэгт ЭМСЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Баяр, ардын эмч Ж.Хайрулла, Д.Малчинхүү, АШУИС-ийн тэнхимийн эрхлэгч Г.Эрдэнэтуяа, ХСҮТ-ийн элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн, III эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Х.Костя нарын хүмүүс оролцоно. Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *