АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ойрын өдрүүдэд Ирак болон Ойрхи Дорнодын орнуудад айлчлах гэнэ. Энэ тухай Ерөнхийлөгч Б.Обама мэдэгдэж байсан билээ. Сүүлийн үед Иракийн байдал нэлээд ээдрээтэй болсон “Левант болон Иракийн лалын улс” бүлгийн цэргүүд Мосул, Тикрит зэрэг хотууд эзэлж авсан бөгөөд Багдадыг хяналтдаа авна гэж байгаа. Ийнхүү байдал ээдрээтэй болсонтой холбогдуулан Иракийн эрх баригчид АНУ-д хандан алан хядагчдад цохилт өгөх хүсэлт тавиад байгаа. Америкийн эрх баригчид уг асуудлаар Конгресс, Ирак болон Ойрхn Дорнодын орнуудын удирдлагатай зөвлөлдсөний эцэст шийдвэр гаргасан гэсэн хариу өгсөн. Ж.Керри айлчлалынхаа үеэр мөн уг асуудлаар яриа хэлэлцээ хийх юм.