Categories
мэдээ нийгэм

Ж.Болд: Өндөгний үнийг 30 төгрөгөөр бууруулах боломжтой DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзав.

Энэ үеэр “Түмэн шувуут” компанийн захирал Ж.Болд “Жилд манайх 390 сая ширхэг өндөгний хэрэглээтэй. Үүний 50 хувийг дотоодоос хангаж, үлдсэнийг нь импортоор авдаг. Шувууны аж ахуй эрхлэхэд тоног төхөөрөмж хэрэгтэй, үүний гааль болон НӨАТ-ыг чөлөөлбөл хэрэгтэй байна.

Импортын хямд үнэтэй өндөг зуны улиралд их орж ирдэг. Үйлдвэрлэгчид үүнтэй өрсөлдөх хэцүү. Жилд импортоор орж ирэх өндөгний тоог зохицуулбал шувууны аж ахуй манайд хөгжих боломжтой” гээд өндөгний үнийг энэ цаг үед 30 төгрөгөөр бууруулах боломжтой” гэдгээ хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *