Categories
мэдээ улс-төр

Ж.Батзанданд иргэний хэрэг үүсгэжээ

Image result for Ж.БатзанданТЕГ-ын дарга асан Б.Хурц Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандаж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэр төрд халдсан гэх асуудлаар гомдол гаргасан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбүрэн Б.Хурцын гомдлыг хянаж үзээд иргэний хэрэг үүсгэх үндэслэлтэй гэж үзжээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцтай холбоо асуудлаар хэвлэлийн бага хурал хийхдээ “Дамирангийн Энхбатыг хулгайлсан, түүнээс олон хүн айдаг, Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн бүлэглэлийн толгойлогч” хэмээн мэдэгдсэнийг Б.Хурц нэр төрд нь халдсан гэж үзэн шүүхэд хандсан юм. Мөн Б.Хурцыг нэр төрд нь халдсан гэж УИХ-ын гишүүн Л.Болд зарга үүсгээд байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *