Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Ц.Нямдорж гуайн ярьсан бүх зүйл үнэн

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Иргэд олон түмэн Төрийн ордонд ямар ямар бодлогын шинэ шийдэл гарч байгаа бол гэж эргэлж сонирхож, харж байдаг. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар долоо хоног бүр иргэд олон түмэндээ мэдээлэл өгдөг. С.Зориг агсны хэргийн талаар өнөөдөр мэдээлэл өгье гэж бодож байна. Өчигдөр хуульзүйн сайд Ц.Нямдорж гуай уучлал гуйсныг та бүхэн сонссон байх. Содномдаржаа, Чимэгээ болон бусад холбогдсон этгээдүүд зохиомол хэргийн золиос болж, шоронд орсон тэр залуучуудын гэр бүлээс уучлал гуйсан. 2016 онд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг яаралтай хааж шийдвэрлэсэн нь зохиомол хэрэг байсан гэдэг нь олон талаар нотлогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яг 1937 оных шиг юм боллоо гэж Ц.Нямдорж сайд өчигдөр мэдэгдсэн. Л.Болд гишүүн бид хоёр хүний эрхийн хорооны гишүүд. Хоёр жил энэ хэрэг зохиомол боллоо. Монгол Улсын олон иргэний эрх зөрчигдөж байна гэж бид мэдээлж байсан. Нээлттэй сонсгол зохион байгуулж байсан. Их хурал дээр ажлын хэсэг байгуулах гэж түр хороо байгуулан хоёр жил явсан. Мөрдөн байцаах ажиллагаатай холбоотой бичлэгүүд, мөрдөн байцаагч нарын Чимэгээ, Амгаланбаатар, Содномдаржаа нарыг дарамталж байгаа бичлэгүүд ил болсон. Бичлэгийг сэргээсэн байгаа. Хэрэгт холбогдсон хүмүүс айж, дарамтанд ороод мэдүүлэг өгсөн тухайгаа бидэнд бичгээр ирүүлсэн. Одоохондоо зарим нь нууцаас гараагүй учир хэлэх боломжгүй байна. Тэдний шүүх хурлыг Ерөнхий шүүгч Зоригт гэдэг хүн удирдаж явуулсан. Дээд шүүхийн хамгийн дээд шатны хуралдааныг. Энэ хүнийг Ц.Элбэгдорж гэдэг хүн томилсон. Хоёр дах удаагаа хууль зөрчиж бүрэн эрхийг нь бас сунгасан. Нөгөө бүлэглэлд үйлчилдэг шүүгч. С.Зориг агсны хэргийг шүүхэд оролцсон шүүгчдийн 70 хувь нь МАНАН мафийн бүлэглэлийн гар хөл болсон төлөөлөгчид байгаа. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хүнийг зохиомлоор олж, хаах ажиллагааг удирдсан хүн бол Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц гэж хүн байгаа. Энэ хэргийг шалгасан хоёр мөрдөн байцаагч өнөөдөх хоригдож, шалгагдаж байгаа. Тагнуулын хүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тавьж байгаад дарамтлах ажиллагааг хийсэн байгаа. Ц.Нямдорж гуайн ярьсан бүх зүйл үнэн. Үүнийг УИХ-ын гишүүн, хүний эрхийн дэд хорооны гишүүн хүний хувьд би хариуцлагатайгаар мэдэгдхийг хүсч байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Өнгөрсөн саруудад болсон үйл ажиллагааг бид хувьсгал гэж нэрлээд байгаа. Үнэхээр энэ хувьсгалд гэдэгт та бүхэн итгэж ойлгож байгаа байх аа. Хувьсгал байсан учир Эрдэнэт болон бусад баялгууд ард түмэндээ эргэж ирж байна. Дээр нь шударга бусын хонгил, хуулийн тогтолцооны завхрал бүхэлдээ нурж унаж байгаа. Хувьсгал байгаагүй бол Монголын ард түмэн өнөөдөр өмчгүй, амвдралгүй, эрх чөлөөгүй хэвээрээ байх байсан. С.Зоригийн хэрэгтэй холбоотой хууль эрх зүйн бүх байгууллага холбогдсонэнэ хэрэг та бидний хувьд үнэхээр аймшгийг дохиог дуулгасан хэрэг юм. Одоо бол хувьсгалт өөрчлөлтийг хуулийн хүрээнд чиглүүлэх хэрэгтэй. Яг одоогийн байдлаар бидэнтэй нэгдэж 5000 гаруй хүн шинэ байгуулан зүтгэе хэмээн хүсэлтээ ирүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *