Нийслэлийн Цагдаагийн Удирдах газарт “Автомашины нүүрсэн яндангаас ялгарч буй бохирдол, орчны аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Батсайхан “Жилийн хамгийн хүйтэн өдөр РМ2.5 тоосонцрын нэг шоо метрт байх хэмжээ 687 микрограмм хүрч байгаа нь ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүй түвшнээс 27 дахин их байгаа юм.
Улаанбаатар хотын 2022 оны агаар бохирдуулах бодисын жилийн дундаж агууламжийг оны мөн үетэй харьцуулахад PM2.5 тоосонцор долоон хувиар, PM10 тоосонцор нэг хувиар, SO2 хүхэрлэг хий нь дөрвөн хувиар тус тус багассан бол NO2 азотын давхар исэл 11 хувиар их байна.
Агаар бохирдуулагч эх үүсвэр:
- Гэрийн зуух, халаалтын зуухны яндангийн утаа 80 хувь
- Дулааны цахилгаан станцын утаа зургаан хувь
- Авто тээврийн хэрэгслийн утаа 10 хувь
- Шороо тоос, хог хаягдал дөрвөн хувийг тус тус эзэлдэг.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 687,000 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаагийн 76.8 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа юм” хэмээв.
Автомашины яндангаас гарах хаягдал утаанд хийсэн хяналт, шалгалтын хүрээнд:
Үргэлжлүүлэн тэрбээр “Агаар орчны бохирдол, хүний эрүүл мэндэд асар их хор учруулж байгааг судалгаанаас харж болно. Тухайлбал, үндэсний хэмжээнд 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа ордог.
- Улаанбаатар хотын бохирдол өндөртэй нэг дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн уушгины ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 40 хувиар бага байна.
- Мөн хотын хүүхдүүдийг хөдөө орон нутгийнхтай харьцуулахад гуурсан хоолойн үрэвсэлт өвчнөөр 5-15 дахин илүү өвчилж эмнэлэгт ханддаг.
- Өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдэж, 10,000 хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдол 2.7 дахин нэмэгдсэн.
- Харин манай улсын өвлөөс зуны хооронд бүртгэгдсэн үр зулбалт 3.5 дахин нэмэгдсэн байна” гэв.