НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ямар ч гэмгүй 16 настай Палестин хүү амиа алдсанд Израйлийн Засгийн газрын буруутгасан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Энэ сарын эхээр Палестины “Хамас” бүлэглэлийн дайчдын гарт амиа алдсан Израйлийн гурван хүүгийн цогцсыг цагдаагийнхан олдсоны дараа, уурлаж бухимдсан ард түмэн Палестин хүүг хулгайлан, улмаар амийг нь хөнөөсөн юм.
Бан Ги Мүн энэ хэрэг явдлыг нягтлан шалгаж буруутанд зохих шийтгэл оногдуулахыг уриалж, амь үрэгдсэн хүүгийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Энэ хэрэг явдалд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ч бас анхаарал хандуулж, гишүүн орнуудын зүгээс Ойрхи Дорнод дахь сөргөлдөөнийг нэн даруй таслан зогсоохыг уриалсан байна.