Categories
мэдээ нийгэм

Испанид тэжээвэр амьтдыг гэр бүлийн гишүүнээр бүртгэх хууль баталлаа

QUIZ: Та ЯМАР ҮҮЛДРИЙН НОХОЙТОЙ төстэй зан ааштай вэ?

Испанид тэжээвэр амьтдыг албан ёсоор гэр бүлийн гишүүнээр бүртгэх шинэ хууль батлагджээ.

Энэхүү хууль дөрвөн жилийн турш боловсруулагдсаны эцэст Испанийн доод танхимаар батлагдаж 2022 оны 1 дүгээр сарын 5-наас эхлэн гэрийн тэжээвэр амьтад хуулийн дагуу “объект буюу өмч” биш харин “сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэх чадвартай амьтан” болсон байна.

Герман, Швейцар, Португал, Франц, Австри зэрэг Европын бусад улсууд ч амьтдыг “сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэх чадвартай амьтан” гэж үздэг байна.

Нэмж дурдахад, хосууд буюу гэр бүл салсан тохиолдолд тэжээвэр амьтны амьдралыг хуулийн дагуу шүүхээр шийдэгдэнэ. Энэ нь амьтны хувь заяаг гэр бүлийн бусад гишүүдийнхтэй адил чухалчлан авч үзэж буйн илрэл юм. Хэрэв хоёр эзэмшигчийн аль нэг нь амьтдад харгис хэрцгий хандсан түүхтэй бол асран хамгаалах эрхгүй болох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *