Categories
мэдээ улс-төр

​Ирц хангалтгүй учраас чуулган хуралдаагүй байна

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр 09:00 цагт эхлэхээр товлогдсон байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байсан учраас үдээс хойш хуралдуулахаар шийдвэрлэсэн. Гэвч 14:00 цагаас товлогдсон чуулганы хурал мөн л эхлээгүй байна. Өнгөрсөн өдрүүдэд болох байсан байнгын хороодын хуралдаан ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшилж, хуралдаагүй юм.

Хуульд зааснаар чуулганы хуралдааныг эхлүүлэхэд гишүүдийн ирц 50 хувьд хүрэх ёстой. Өөрөөр хэлбэл, 76 гишүүний 39 нь ирж байж ирц нь хуульд заасан хэмжээнд хүрэх юм.

О.АРИУНЦЭЦЭГ