Categories
мэдээ нийгэм

Иргэдэд зуслангийн газар өмчлөх талаар зөвлөгөө өгчээ

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд газар эзэмшигч иргэдийн оролцоотой газар зохион байгуулалт хийж орц, гарц гаргах, зөрчил арилгах замаар эзэмшиж буй газрыг нь өмчлүүлэх зорилгоор өдөрлөг зохион байгуулжээ. Сэлх зуслангийн “Гүнжийн булаг” рашааны талбайд болсон өдөрлөгт газар эзэмшигч 150 гаруй иргэн оролцсон байна.

Энэ үеэр иргэдэд газар эзэмших, өмчлөх эрхтэй холбоотой бүх төрлийн зөвлөгөө мэдээлэл өгч, санал хүсэлтийг хүлээн авчээ. Түүнчлэн тус аманд энэ долоо хоногийн турш буюу зургадугаар 26-29-ний өдрүүдийн хооронд нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд хээрийн болон суурин судалгаа хийж, иргэдэд газар өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх ажээ.

One reply on “Иргэдэд зуслангийн газар өмчлөх талаар зөвлөгөө өгчээ”

шинээр эзэмшүүлэх газрын мэдээлэл байна уу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *