Сонгууль хаяанд ирлээ. Том намууд сонгуулиар хэнийг хаана дэвшүүлэх, намын жагсаалтдаа хэнийг оруулах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж, ажиллаж байна. Харин улс төрийн бусад жижиг намуудын хувьд сонгуульд хэдэн хүний санал авч байж жагсаалтынхаа нэгдүгээрт бичигдсэн хүнээ УИХ-д оруулах вэ гэдгийг анхаарч, ажиглаж буй. Өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэж баталсан чухал хуулиудын нэг бол Сонгуулийн тухай хууль. Энэхүү хууль бүхэлдээ шинэчлэгдсэн гэхэд хилсдэхгүй. Уг хуулиар ирэх жилийн сонгуулийг зангидаж явуулна. Тэгвэл ирэх жилийн сонгуулиар жижиг намууд хичнээн хүний санал авч байж УИХ-д суудалтай болох вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг яалт ч үгүй татаж буй. Шинэ батлагдсан Сонгуулийн тухай хуулиар нийт сонгогчдын гурван хувийн саналыг авсан улс төрийн хүчин жагсаалтын эхний хүнээ УИХ-д оруулах эрх нээгдэнэ гэж заасан байна. Тэгвэл уг заалтын дагуу тооцоолбол улс төрийн жижиг нам багадаа 60 мянган хүний санал авч байж намынх нь дарга нь УИХ-д орж ирэхээр байгаа юм. Манай улсын нийт сонгогчдын тоо хоёр сая. Үүний гурван хувийн саналыг авна гэж үзвэл 60 мянган хүний саналыг багаар бодоход авах шаардлагатай. Түүнээс гадна шинэ Сонгуулийн тухай хуулиар өөр нэгэн шалгуурыг тавиад байна. Тодруулбал, улс төрийн хүчин сонгуульд багадаа 86 хүнийг нэр дэвшүүлж байж жагсаалтаар орох эрхээ идэвхжүүлэх аж. Өөрөөр хэлбэл улс төрийн нам сонгуулиар тойрогт багадаа 36 хүнийг, харин пропорциональд 48 хүнийг дэвшүүлж байж, УИХ-д жагсаалтаар орох эрхээ нээх хуулийн зохицуулалттай болсон гэсэн үг. Нөгөөтэйгүүр сонгуульд оролцсон улс төрийн нам багадаа 60 мянган хүний санал авлаа гэж бодоход шууд намын жагсаалтынхаа эхэнд бичигдсэн хүнээ УИХ-д оруулах эрх үүсэхгүй гэж ойлгох юм. Өөрөөр хэлбэл хоёр дахь шаардлага буюу намаас 86 хүн нэр дэвшсэн эсэхийг харгалзан үзнэ гэсэн үг ажээ. Харин шинэ Сонгуулийн хуулиар нэр дэвшигчдийн сурталчилгааг тодорхой зааж өгсөн байна. Хуучин Сонгуулийн тухай хуулиар хэн мөнгөтэй нь илүү сурталчилгаагаа явуулдаг байсан. Харин шинэ хуулиар нэр дэвшигчдийн сурталчилгааны санхүүжилтийг багасгах хүрээнд нийтлэг байдлыг илүүд үзсэн агуулгатай заалтуудыг оруулж өгсөн байна. Тухайлбал, нэг суманд намуудаас нэр дэвшигчдийн сурталчилгааг нэг л плакатад зэрэгцүүлэн байршуулах аж. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр адилхан цаг минутад сурталчилгаагаа явуулах ёстой. Үүнийг нь Сонгуулийн ерөнхий хороо болон бусад албаныхан хянаж, холбогдох шаардлага, хариуцлагыг ярихаар хуульд тусгаж өгчээ. Харин бие даагчдын хувьд адилхан босгоор явна гэдгийг хуульчид хэлж байна. Тэгвэл ирэх жилийн сонгууль бие даагчдын хувьд хатуухан өрсөлдөөний талбар байх нь тодорхой болж байх шиг байна.
Categories
One reply on “Ирэх сонгуулиар жижиг намууд 60-100 мянган хүний санал авч байж УИХ-д нэг суудалтай болно DNN.mn”
Ардын намд хатуухан, Ардчилсан намд арай ээлтэй сонгууль болно гэж олон хүн, судлаачид таамаглаж байгаа. гэхдээ жижиг намууд сонгуульд ямар тактиктай оролцохоос олон юм шалтгаална. Мөн Ардчилсан намын дуусдаггүй хэрүүл зодооноос олон юм шалтгаална. Олон улсад ил болсон алдарт хулгайч, луйварчин Баярцогтыг толгойдоо залсан АН -д жирийн иргэд итгэх үү? Энэ ардчилсан ёс, зарчимд нийцэх үү? Энэ хүнийг үтэр түргэн хөөж явуулах хэрэгтэй. Тэгж их өрөвдөөд байгаа бол Сэлэнгэд нь нэр дэвшүүлж болно. Энд бас л нөгөө Элбэгээ гэдэг хүний хор найруулага яваад байгааг гишүүд харж бна. Тэр Өнөрөө гэх гөлийсөн нөхөр мөн л Ээбээгийн гар хөл шүү дээ. Эрдэнэ мэтийн хөгшчүүдийг ойр байлгаж огт болохгүй . Гай л болно. Жирийн иргэдийн уур хүрнэ. Гантөмөрт ийм эр зориг бна уу? байхгүй л юм шиг харагдаад байгаа. Би Гантөмөрийн оронд байсан бол ирээдүүд бий болж магадгүй бялууг ингэж хуваана гэдэг тоглоомын дүрмээ зарлачихна. Үүний тулд сонгуульд ингэж бэлтгэх, ингэж орохоос өөр аргагүй гэдгээ ил тод хэлчихнэ. Бялуунд дурлагсад ийм үүрэг, хариуцлага хүлээ гэдгийг эртхэн хэлээд яс тохирно. муривал яриа тохироо үгүй болно гэдгээ бас сануулчихна. Ийм л бна даа Ганаа даргаа. Танд эр зориг дутаад бна шүү.