Categories
мэдээ нийгэм

Ирэх оноос нийлэг уутны хэрэглээг бүрэн хориглоно

Өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг 2019 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийхдээ “0,035 мм-ээс нимгэн сав баглаа боодлын зориулалтаар хэрэглэгддэг хальсан уутыг хориглож байна. Энэ бол байгальд хамгийн хор хөнөөлтэй.Ингэснээр цаашид байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа бүх эх үүсвэрийг хязгаарлах бодлогыг эхлүүлж байна. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьж ажиллах юм. Нөгөөтэйгүүр, жил орчмын өмнөөс энэхүү шийдэвэрийг гаргаж, олон нийтэд зарлаж байгаа нь иргэд болон импортлогчдод эртнээс мэдээлэл хүргэж, бэлтгэлээ хангах боломж олгож байгаа явдал. 10 сарын өмнө мэдэгдэж байгаа учир одоо байгаа нөөцөө дээрх хугацаанаас өмнөх дуусгах ёстой” гэлээ.

Мөн БОАЖЯ-наас “Цэвэрхэн наадацгаая” аяныг санаачилж байгаа бөгөөд энэ хүрээнд хийж буй нэг ажил нь Засгийн газрын дээрх шийдвэр гэдгийг Н.Цэрэнбат сайд хэлэв. Засгийн газраас гаргаж буй тогтоолд Өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг импортлох, үйлдвэрлэхийг хориглож байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *