Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 21-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 22-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, энэ сарын 21-нд нутгийн зарим газраар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар дулаарч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +24…+29 градус дулаан байна. Энэ сарын 22-ноос нутгийн хойд хэсгээр, энэ сарын 23-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.