Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Хур тунадас:
- 26-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар,
- 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
- 31-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр,
- Есдүгээр сарын 2-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр,
- 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн болон говийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо, хугацааны эцсээр уулаараа хур тунадас орно.
Салхи:
Ихэнх нутгаар секундэд 6-11 метр. 29-31-нд говь, талын аймгуудын нутгаар секундэд 13-15 метр, 9 дүгээр сарын 02-нд Монгол Алтайн уулсаар, 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь, талын аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан байна.Шөнөдөө Монгол Алтайн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус,
- Өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор +18…+23 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар +30…+35 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.
- 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
- 9 дүгээр сарын 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд бүх нутгаар хүйтэрнэ.