Categories
гадаад мэдээ

Иракт тусгаарлалтын эмнэлэгт гал гарч, 40 гаруй хүн амиа алджээ

“Ковид-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдийг тусгаарлан эмчилж байсан эмнэлэгт гал гарч 40 гаруй хүн амиа алджээ.

Тус улсын өмнөд нутгийн Насирия хотын Аль-Хуссейн эмнэлэгт гарсан галыг даваа гарагийн орой хяналтдаа авсан талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Гал гарсан үндсэн шалтгаан нь тодорхойгүй байгаа ч мэргэжилтнүүд хүчилтөрөгчийн сав дэлбэрсний улмаас гал гарсан байж болзошгүй гэж таамаглаж байна.

Эрүүл мэндийн ажилтан Хайдар аль-Замили “60 өвчтөний багтаамжтай тус тасагт хүмүүс одоо хүртэл түгжигдсээр байгаа нь эрсдэл дагуулж байна” хэмээн AFP мэдээллийн агентлагт мэдээлжээ. Гал гарсантай холбоотойгоор эсэргүүцэл илэрхийлсэн хүмүүс эмнэлгийн гадна жагсаж, цахим орчинд албан тушаалтнуудыг хариуцлага хүлээн огцрохыг шаардаж эхэлсэн байна.

Иракийн засгийн газрын тэргүүлэгч Мохамед аль-Халбуси твиттертээ “Энэ гал түймэр нь Ирак улсын иргэдийнхээ амьдрах эрхийг хангаж, хамгаалж чадаагүйн тод нотолгоо боллоо. Гамшгийн хэмжээнд хүрсэн энэ байдлыг зогсоох цаг нэгэнт болсон” хэмээн жиргэжээ.

Эргэн сануулахад өнгөрсөн дөрөвдүгээр сард хүчилтөрөгчийн сав дэлбэрсний улмаас Багдад хотын эмнэлэгт гал гарч, 82 хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Үүний дараа тус улсын Эрүүл мэндийн сайд Хассан аль-Тамими хариуцлага хүлээж огцорч байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *