D-petition буюу нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж буйгаа УИХ-ын дарга зарласан. Уг системд иргэн Ү.Баярын зүгээс ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувьд шилжүүлэх санал асуулгыг эхлүүлсэн байна.
Одоогийн байдлаар 6700 гаруй хүн саналаа өгчээ. Хэрвээ 30 хоногийн дотор 100.000 мянган хүн саналаа өгвөл уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх юм.
Мөн иргэд та бүхэн саналаа өгөхийг хүсвэл энд дарж, тоон гарын үсэг болон дан системээр нэвтрэн саналаа өгөх боломжтой.
Уг санал асуулга 10 дугаар сарын 17-нд эхэлсэн бөгөөд сарын дараа хаагдах юм.