Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаа || DNN.mn

Байраа тохижуулахад тохиолддог хамгийн түгээмэл алдаануудыг хэрхэн шийдэх талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Сэтгэлд нийцсэн интерьер дизайныг гаргахын тулд юунд анхаарах ёстой вэ?


Гэрэлтүүлгийн ач холбогдлыг дутуу үнэлэхгүй байх

Тухайн орчинг хэрхэн хүлээж авах нь өрөөний гэрэлтүүлгээс ихээхэн хамаардаг. Гэрлээс шалтгаалан хана, тавилгын өнгө хувирдаг бөгөөд энэ нь хүний сэтгэл санаанд нөлөөлдөг билээ. Тус сэдвийн дагуу “Nicole Hollis Inc” компанийн дизайнер Николь Холлис “Гэрлийг мэргэжлийн хүний тусламжтай байршуулах хэрэгтэй. Харин таазны гэрэл, босоо гэрэл болон ширээний гэрэл гэсэн гурван гэрэлтүүлгийг байршуулаарай” гэж зөвлөжээ.

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаанууд: Хэрхэн гэрээ зөв тохижуулах вэ? (фото 1)

Хэт том эсвэл хэт жижиг тавилга сонгохгүй байх


Тавилга эсвэл декорын хэмжээ тухайн орон зайн гоо зүй болон зориулалтыг эвдэхгүй байх шаардлагатай юм. Жишээлбэл, том буйдан авсан ч доор нь тавих хивс стандарт 200×300 хэмжээтэй бол энэ нь яг л захидал дээр наасан шуудангийн марк шиг хэмжээний хувьд зохимжгүй харагдах болно. Тиймээс буйдан тавьсан ч дөрвөн талдаа дор хаяж 30см илүү зай гарах хивсийг сонгоорой.

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаанууд: Хэрхэн гэрээ зөв тохижуулах вэ? (фото 2)

Уран зургийг зөв байршуулах


Гэрийн орчинг илүү амьд, үзэсгэлэнтэй болгодог декоруудын нэг болох уран зургийг хэт өндөрт биш, харин харааны түвшинтэй ижил өндөрт байршуулах нь тохиромжтой. Ингэснээр уран зураг дан ганц гэрийн тань ханыг чимээд зогсохгүй сэтгэл санааг дээшлүүлэх дулаан хэсэг нь болдог. Үүнээс гадна интерьерийг хэт энгийн, уйтгартай болгохгүйн тулд уран зургийг нэг хананд хэт олноор нь өлгөхгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулдаг аж.

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаанууд: Хэрхэн гэрээ зөв тохижуулах вэ? (фото 3)

Нэг газарт хэт их декор байршуулахгүй байх


Аливаа декор, тавилгыг их хэмжээгээр эсвэл зай, завсаргүй шахаж байршуулах нь интерьер дизайныг нураадаг бас нэгэн хүчин зүйл юм. Тухайлбал, нэг том ширээний оронд гурван жижиг ширээ тавьж эсвэл тавиур дээр хэт их жаазтай зураг байршуулахаас зайлсхийгээрэй.

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаанууд: Хэрхэн гэрээ зөв тохижуулах вэ? (фото 4)

Бүх тавилгуудаа хананд нааж тавихгүй байх


Бүх тавилгуудаа ханатай ойрхон байршуулах нь гэрийн уур амьсгалыг маш уйтгартай болгодог. Иймээс илүү сонирхолтой орчныг бүрдүүлэхийн тулд гэрийнхээ орон зайг боломжоороо ашиглах шаардлагатай. “Young Huh Interior Design” компанийн захирал Янг Ха “Тавилгуудаа шууд байршуулж эхлэхээсээ өмнө цаасан дээр санаануудаа буулгаад ерөнхий төсөөллөө бий болго. Хэрэв та юу ч бодож олж чадаагүй бол өрөөний төв хэсэгт хэд хэдэн сандал тавих арга байдаг” хэмээн зөвлөжээ.

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаанууд: Хэрхэн гэрээ зөв тохижуулах вэ? (фото 5)


Эх сурвалж: Buro247

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *