Categories
мэдээ нийгэм цаг-үе

Импорт 23.6 хувиар нэмэгджээ DNN.mn

Энэ оны эхний сарын байдлаар манай улс импортоор 688 сая ам.долларын бараа, түүхий эд авчээ. Энэ нь 2022 оны мөн үеэс 131.5 сая ам.доллароор буюу 23.6 хувиар өссөн байна. Импортоор нийлүүлсэн барааны нийт дүнд:

  • машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 104.5 сая ам.доллар буюу 15.2 хувь,
  • эрдэс бүтээгдэхүүн 180.2 сая ам.доллар буюу 26.2 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 159.6 сая ам.доллар буюу 88.6 хувь),
  • мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 72.9 сая ам.доллар буюу 10.6 хувь,
  • авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 144.2 сая ам.доллар буюу 21.0 хувь,
  • үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 47.3 сая ам.доллар буюу 6.9 хувь,
  • химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 37.3 сая ам. доллар буюу 5.4 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 82.6 хувь ногдож байна.

Манай улс дэлхийн 105 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 35.8 хувь; ОХУ-д 29.2 хувь; Японд 9.7 хувь; БНСУ-д 3.5 хувь; АНУ-д 3.3 хувь тус тус ногдож байна. Энэ нь нийт импортын дүнгийн 81.5 хувийг эзэлж буйг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *