Импортоор орж ирж буй машинд Улаанбаатарын серитэй улсын дугаар олгохгүй байгаа асуудлаар иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж буйгаа мэдэгдлээ.
Иргэдийн төлөөлөл “Нийслэл хотод олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг нийслэлийн засаг даргын саналыг үндэслэн тогтооно гэж заасан байна лээ. Яагаад иргэд өөрсдийнхөө төлөөлөгчдийг сонгочхоод байтал Хотын дарга Х.Нямбаатар шийдэх ёстой гэж. Хүн амынх нь тал хувь нь амьдарч байхад яагаад бидний хувийн өмчтэй байх эрхийг хорино гэж. Мөн яагаад дээд хязгаар 735 мянга байсан хэр нь 785 мянга болж нэмэгдсэн юм. Мөн шалгуур үзүүлэлтээр дугаар олгохоор болсон. Евро4 хөдөлгүүрээс дээш машинд дугаар олгоно гэж байгаа юм. Тэр нь 2023 оны 0 км-тэй Прадо гэж машин хүртэл тэнцэхгүй байгаа юм. Ингээд харахаар ерөөсөө хятад машин л ихээр оруулах гэсэн санаа гэж харж байна. Энэ мэтчилэн маш олон асуудал үүсгэж, огт амьдралд нийцэхгүй шийдвэр гаргаснаа эргэж хараасай гэсэндээ бид хуулийн байгууллагад хандаж байна” гэв.
” Сүүлийн хэдэн жил засагт төр барьж байгаа хүмүүс “Зам дээрх түгжрэлийг иргэд өөрсдөө үүсгэж байна” гэсэн хандлагаар шийдвэр гаргадаг. Ингээд хүний эрхийг боосон, хаасан мэдрэмжгүй шийдвэрүүд гаргаж байна. Уг нь замаа давхарлаад, тодорхой байршлуудад давхар гүүр бариад зам тээврийн түгжрэлийг бууруулах боломж зөндөө байна. Төр өөрсдөөсөө шалтгаалах арга хэмжээг аваагүй хэр нь иргэд рүүгээ бурууг чихэж байна. Иймд бид хүний эрхийн мэдрэмжгүй төр засгийн шийдвэрийн талаар ҮХЦ-д гомдол гаргаж байна” гэлээ.