Оны эхний 7 сарын гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээллээр, тайлант хугацаанд манай улс импортоор нийт 6411.1 сая ам.долларын бараа, түүхий эд оруулжээ. Энэ нь 2023 оны мөн үеэс 1387.3 сая ам.доллароор буюу 27.6 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Импортоор нийлүүлэгдсэн барааны:
- 95.9 хувийг валютын төлбөртэй худалдаа,
- 0.9 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа,
- Мөн 0.9 хувийг гадаадын тусламжийн бараа,
- 1.7 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа,
- 0.4 хувийг төлбөрт зориулсан бараа тус тус эзэлж байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд:
- машин, техник тоног төхөөрөмж, эд анги, цахилгаан хэрэгсэл, сэлбэг 1323.7 сая ам.доллар буюу 20.6 хувь,
- эрдэс бүтээгдэхүүн 1418.2 сая ам.доллар буюу 22.1 хувь (нефтийн бүтээгдэхүүн 1253.0 сая ам.доллар буюу 88.4 хувь),
- мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 664.7 сая ам.доллар буюу 10.4 хувь,
- авто болон агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1351.0 сая ам.доллар буюу 21.1 хувь,
- үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 554.4 сая ам.доллар буюу 8.6 хувь,
- химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 338.1 сая ам. доллар буюу 5.3 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 85.0 хувь ногдож байна.
Түүнчлэн оны эхний 7 сард суудлын 68.551 автомашин импортоор авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1.8 дахин нэмэгджээ.