Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд энэ сарын 16-наас зургадугаар сарын 1-нийг хүртэл “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг өрнүүлж байна. Дасгал хөдөлгөөнд улсын дүнгээр 1450 иргэн танхимаар хамрагдсан бөгөөд Архангай аймагт 38, Баян-Өлгийд 40, Баянхонгорт 43, Булганд 29, Говь-Алтайд 188, Говьсүмбэрт 32, Дархан-Уулд 25, Дорноговьд 40, Дорнодод 47, Дундговьд 147, Завханд 48, Орхонд 25, Өвөрхангайд 36, Өмнөговьд 34, Сүхбаатарт 70, Сэлэнгэд 68, Төвд 37, Увсад 31, Ховдод 35, Хөвсгөлд 57, Хэнтийд 45 хүн танхимаар дасгал хөдөлгөөн хийжээ. Харин дүүргийн хувьд Баянголд 40, Баянзүрхэд 40, Чингэлтэйд 23, Сүхбаатарт 57, Хан-Уулд 21, Багануурт 29, Багахангайд 36, Налайхад 102 хүн хамрагджээ.