18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун хэсгээр, 19-нд төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд сэрүүсч Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 18-нд нутгийн зүүн хагаст, 20-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.