Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар дулаарна DNN.mn

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

2023 оны 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд Монгол-Алтай болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи 28-30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

28-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +11…+16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +24…+29 градус, бусад нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна.

30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *