Categories
нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар 30 хэм давж халж, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Малчид, иргэдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градус давж халж, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 13, 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 13, 15-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд төвийн аймгуудын нутгаар, 16-нд ихэнх нутгаар сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +31…+36 градус, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +28…+33 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +22…+27 градус дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *