Categories
гадаад мэдээ

Их суруулийн хотхонд мөргөлдөөн болжээ DNN.mn

Цагдаа нар Колумбын Их сургуульд хууль, журам тотоосны маргааш өдрийн орой Калифорнийн их сургуулийн хотхонд Палестинчууд болон Израилийг дэмжигч хоёр бүлгийн хооронд мөргөлдөөн гарчээ.

Колумбын Их сургуулийн дэд ерөнхийлөгч Мэри Осако “Өнөө шөнө манай сургуулийн талбай дахь хуаранд аймшигт хүчирхийлэл болсон тул бид эрх баригчид болон хууль сахиулах байгууллагад хандахаас өөр аргагүй болсон” гэж мэдэгдсэн байна. Мөргөлдөөн яг юунаас болсон нь одоогоор тодорхойгүй байгаа ч зарим мэдээллээр хоёр бүлгийн хооронд “буфер бүс” болж байсан хаалтыг авч хаясан маргалдаан мөргөлдөөнд хүргэсэн байна.Олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгт Палестиныг дэмжигчдийн майхан хуаран руу элдэв зүйлс, галтай бамбар шидэж байгаа нь харагдаж байна.

Лос-Анжелес хотын захирагчийн алба тус хотын цагдаагийн газар ажилтнуудаа их сургууль руу илгээсэн гэж мэдэгдэв. Оюутны хотхонд ажиллаж буй цагдаа нарын бичлэг ч нийтийн сүлжээнд тавигдсан байна. Энэ үеэр Калифорнийн их сургуулийн орчимд байсан “Daily Bru­in” сонины сурвалжлагч Дилан Винвард “Израиль, палестинийг дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарангуут орон нутгийн цагаар 22:00 цагийн орчимд их сургуулийн удирдлагууд “хууль бус мөргөлдөөн” болсныг мэдээлсний дараа Лос Анжелесийн цагдаа нар офицеруудаа их сургуулийн кампус руу илгээсэн” гэж мэдээлжээ. Мөргөлдөгчид бие биен рүүгээ усны сав, бамбар, тэр ч байтугай хэн нэгний скутер гэх мэт янз бүрийн зүйл шидэж эхэлсэн бөгөөд агаарт нулимс асгаруулагч хий үнэртэж байжээ. Сэтгүүлч Винвард их сургуулийн хамгаалалтын ажилтнууд хамгаалалтын бүсийг “аюулгүй байлгаж чадахгүй” болсон тул уг талбайг орхиж байгааг мэдээлжээ.

Энэ явдлаас өмнө өнгөрсөн мягмар гаригийн орой АНУ-ын цагдаа нар Нью-Йорк дахь Колумбын их сургуулийн Палестиныг дэмжигч жагсагчид эзэлж байсан майхан барьсан талбай, хориглолт хийсэн их сургуулийн байранд дайран орсон юм. Хэдэн зуун цагдаа Их сургуулийн Хамилтон танхимын цонхоор эвхэгддэг тавцан ашиглан нэвтэрчээ. Америкийн хэвлэлүүд энэ үеэр цагдаа нар 50 орчим жагсагчийг баривчилсан гэж мэдээлж байсан билээ. Тэднийг гарыг нь гавлан автобусанд суулган авч явсан байна. Үүнээс нэг өдрийн өмнө Палестинчуудыг дэмжиж, Газын зурвас дахь Израилийн үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсагчид Хэмилтон Холлыг эзлэн авсны дараа их сургуулийн захиргаа цагдаагаас тусламж хүссэн учир цагдаа нар уг ажиллагааг явуулсан билээ.

Израилийг эсэргүүцсэн жагсаалд зөвхөн Колумбын их сургуулийн оюутнууд оролцож байгаа биш гэдгийг Нью-Йорк хотын дарга Эрик Адамс онцлон хэлж Калифорнийн Их сургуулийн Хамилтон Холлыг булаан авах ажиллагааг “гадны ухуулагчид” зохион байгуулсан гэж мэдэгдэж байсан. Уг эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчдын нэг, Колумбын их сургуулийн палестин эрдэмтэн Махмуд Халил “Ройтерс” агентлагт “Колумбын их сургуулийн кампус дээр палестинчуудыг дэмжсэн эсэргүүцлийн жагсаалд оролцогчид хоёр долоо хоногийн турш майханд байрлаж байна.Жагсаалын үеэр гадны хүмүүс байгаагүй. Эдгээр хүмүүс бүгд оюутнууд” гэж хэлжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд Их сургуулийн захирлууд Конгресст өөрсдийн кампус дахь антисемитизмийн асуудлын талаар мэдүүлэг өгсний маргааш хуаранд жагсагчдын тоо эрс нэмэгдэж Колумбын их сургууль АНУ-д Газын зурвас дахь дайныг эсэргүүцсэн анхны жагсаал болж Их сургуулийн захиргаа цагдаа нарыг хөндлөнгөөс оролцохыг хүсэж 100 гаруй жагсагчийг баривчилж байжээ. Үүнээс хойш Техас, Калифорниа, Жоржиа, Хойд Каролина болон Америкийн бусад олон их сургуулиудад Палестинчуудыг дэмжсэн жагсаалууд болсон байна. Эдгээр боловсролын байгууллагуудын кампус гэгддэг хотхонд цагдаа нар 1000 гаруй жагсагчийг баривчилжээ. Гэсэн хэдий ч Америкийн зарим их дээд сургуулиуд Палестинчуудыг дэмжиж, Израилийн үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаалд саад болохгүй байгаа учир жагсагчид их сургуулийн кампусуудад майхан бааз байгуулж, жагсаал зохион байгуулсаар байгаа юм. Үүний зэрэгцээ Америкийн зарим еврей оюутнууд эдгээр жагсаалаас болж их сургуульд суралцах боломжгүй болж буй талаар гомдол мэдүүлэх болсон билээ.

Колумбын их сургуулийн нэгэн багш өмнө нь еврей оюутнуудад кампусаас түр зайлсхийхийг зөвлөж байжээ.

Израилийг эсэргүүцэгчид нь палестинчууд, арабууд болон аливаа дайныг эсэргүүцэгч ардчилсан намыг дэмжигч оюутан багш нар байгаа аж. Харин Израилийг дэмжигчид нь мэдээж еврей бас “Манай шашинд ороогүй болгоныг устгаж, дэлхийг тэр чигээр нь “ногоон” болгоно” гэдэг исламын шашныг эсэргүүцдэг оюутан, багш нар байгаа юм байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *