Их насны хурдан морины уралдааны үеэр дөрвөн хүүхэд мориноос унасан бөгөөд эмчийн үзлэг хийхэд биеийн байдал хэвийн байсан гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Их насны 227 морь бүртгүүлснээс 197 шүдэлгээнд орсон, 59 хасагдаж нийт 143 уралдааны замд мордсон бөгөөд 16.45 цагаар барианд орсон юм.
Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй. Монгол Улсын хэмжээнд 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Үндэсний Их Баяр наадмаас гадна Налайх дүүрэг, Баянхонгор, Булган, Дорнод, Дорноговь, Дархан, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай, Увс, Говьсүмбэр, Сүхбаатар, Завхан аймгуудын баяр наадам зохион байгуулагдаж байна.
Цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байгаа ба одоогоор ноцтой гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл бүртгэгдээгүй байна.