Categories
мэдээ нийгэм

“Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаа болж байна

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой өнөөдөр болж байгаа бөгөөд ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдийн нэг нь “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаа юм. Уг худалдааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл цан цохиж албан ёсоор эхлүүллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Их хотын хямдрал – 376” өдөрлөгт үндэсний томоохон үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуй нэгж оролцож, 10-70 хувийн хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаа явуулж байна.

Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын 376 жилийн ойн баярын мэнд хүргээд нийслэлийн өдрөөр иргэддээ зориулж Их хотын хямдралтай худалдааг зохион байгуулдаг болсон нь цагаа олсон зөв арга хэмжээ гэдгийг онцолж, уг худалдаанд иргэдийг өргөнөөр оролцохыг уриаллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *