Өнгөрөгч Бямба гарагт Арсэнал, Ливэрпүүл клубууд хоорондоо учраа таарлаа. Тоглолтын эхний хагас 1-0-ийн харьцаатай Ливэрпүүлийн илүүрхлээр өндөрлөсөн. Гоолыг Ливэрпүүл клубын хагас хамгаалагч Филипэ Коутиньо тоглолтын 26 дахь минутад оруулав. Харин хоёрдугаар хагаст Ливэрпүүлийн жигүүрийн тоглогч Робэрто Фирминогийн дамжуулалтаар довтлогч Мохамэд Салах 52 дахь минутад гоолдож тооны харьцааг 2-0 болголоо. Харин энэхүү гоолын баяр дуусаж амжаагүй байхад 53 дахь минутад Арсэнал клубын довтлогч Алексис Санчез гоолдов. Хэсэг хормын дараа 56 дахь минутад Гранит Эксхака гоолдож тооны харьцааг тэнцүүллээ. Арсэнал 58 дахь минутад тэргүүллийг авч тооны харьцааг 3-2 болгов. Их буучдын хагас хамгаалагч Мэсүт Озил, Александр Лакасэтрийн дамжуулалтаар гоолдсон нь энэ байлаа. Улмаар Ливэрпүүл багийн хагас хамгаалагч Робэрто Фирмино Эмрэ Каны дамжуулалтаар 71 дэхь минутад гоолдосноор тооны харьцаа тэнцэж улмаар дахиж тор хөдлөлгүй тоглолт өндөрлөсөн юм. Хоёр багийн тоглолт 3-3-ын харьцаатай өндөрлөж тус бүр нэг оноо халааслав.
Б.АМАРТҮВШИН