Categories
гадаад мэдээ

​Их Британийн парламент Брекситийн тухай хуулийг сайшаан дэмжлээ​

Их Британийн Нийтийн танхим өнгөрсөн баасан гаригт болсон ээлжит хуралдаанаараа ерөнхий сайд Б.Жонсоны өргөн барьсан Брекситийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал хураасан байна.

Санал хураалтын дүнгээр 358 хууль тогтоогч дэмжиж, 234 нь эсэргүүцжээ. Хуулийн төсөлд зааснаар Их Британи Европын холбооноос 2020 оны нэгдүгээр сарын 31-нд гарах ёстой аж. Дээрх хуулийн төслийг хэлэлцэх асуудал урьд нь дөрвөн ч удаа хойшлогдож байв. Тухайлбал, Их Британийн ерөнхий сайд асан Т.Мэй албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа Брекситийн тухай Европын холбоотой зөвшилцсөн хэлэлцээрийг парламентаар батлуулах гэж гурван удаа оролдсон ч бүтэлгүйтсэн. Мөн одоогийн ерөнхий сайд Б.Жонсон оролдлого хийсэн нь талаар болсон. Харин энэ сарын 12-нд болсон Их Британийн парламентын сонгуулиар консервативчууд олонх суудалтай болсон нь дээрх асуудлыг эцэслэн шийдэх боломж гарч ирсэн байна.

Өөрөөр хэлбэл, Консерватив намын хууль тогтоогчдын санал болгосон ямар ч саналыг парламентаар батлуулах нөхцөл бүрдсэн аж.

Сануулахад, 2016 онд Их Британид бүх нийтийн санал асуулга болж британичууд Европын холбооноос гарах хуулийн төслийг дэмжсэн билээ. Үүний дагуу 2019 оны гуравдугаар сарын 29-нд Их Британи Европын холбоог орхих ёстой байсан ч тухайн үед Т.Мэйн Засгийн газрын үед парламентын зүгээс дэмжлэг авч чадаагүй тул хойшлогдсон билээ. Мөн өнгөрсөн аравдугаар сард Б.Жонсон Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр сонгогдсоны дараа дээрх асуудлыг хэлэлцсэн бүтэлгүйтэж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *