Categories
гадаад мэдээ

Их Британид дахин хатуу хөл хорионы дэглэм тогтоолоо

Их Британийн Засгийн газар коронавирусний халдварын тархалттай тэмцэх арга хэмжээгээ дахин чангатгажээ. Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон даваа гарагт ард түмэндээ хандан үг хэлэхдээ Англи даяар хэрэгжих шинэ хязгаарлалтын арга хэмжээ авч байгааг мэдэгдэв. Үүн дагуу Их Британийн ихэнх бүс нутгийг хөл хорионы 4 дүгээр зэрэг рүү шилжүүлээд байна. Тодруулбал

  • Онцгой тохиолдлоос бусад тохиолдолд хүмүүс гэрээсээ гарахыг хориглоно.
  • Онцгой тохиолдол гэдэг нь эрүүл мэндийн тусламж авах, хүнсний дэлгүүр гарах, гадаа дасгал хийх, гэрээсээ ажиллах боломжгүй хүмүүст ажилдаа явах зэрэг орно.
  • Бүх сургууль, коллежууд (ховор тохиолдлоос бусад тохиолдолд) мягмар гарагаас эхлэн хоёрдугаар сарын улирлын амралт хүртэл зайн сургалтанд шилжиж байна.
  • Ясли зэрэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд нээлттэй хэвээр байх болно.
  • Зун авах жилийн эцсийн шалгалтуудыг цуцална. (эсвэл нөхцөл байдлаас хамааран тусгай журмын дагуу зохион байгуулна)
  • Их сургуулийн оюутнууд амралтаасаа хойш сургуулийн хотхонд буцаж очихгүй бөгөөд зайны сургалтаа үргэлжлүүлнэ.
  • Зоогийн газрууд зөвхөн хүргэлтийн хоолоор үйлчлэх бөгөөд согтууруулах ундаа худалдахыг хориглоно.
  • Гольфын талбай, теннисний талбай, гадаа спортын талбай зэрэг спортын байгууламжуудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсооно.

Жонсоны мэдэгдсэнээр, “нийтийн хоол, зугаа цэнгэл, амралт, үсчин, гоо сайхны газруудад нэмэлт хязгаарлалтыг нэвтрүүлсэн ч жижиглэн худалдааны дэлгүүрүүд ажиллах юм. Үүний зэрэгцээ Их Британийн Засгийн газрын тэргүүн ирэх саруудад “улс орныг сорьсон хүнд нөхцөл байдалтай нүүр тулна” гэдгийг анхааруулахын сацуу британичууд хамтран ажилласнаар халдварын тархалтыг хязгаарлаж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сүүлийн долоо хоногт Их Британид өдөрт 50 мянгаас дээш халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа тул ийнхүү арга хэмжээ авч байгаа юм. Өчигдөр тус улсад коронавирусийн халдварын 58 мянган тохиолдол бүртгэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *