Мэргэжлийн сумо бөхийн Хацү башёд хүч үзэж буй гурван Их аварга, гурван озэкигоос өнөөдрийн байдлаар хоёр Их аварга, нэг озэки барилдаанаас гараад байна. Башёд гурав дараалан унасан 72 дахь Их аварга Кисэносато зодог тайлж буйгаа мэдэгдсэн. Харин дөрөв дараалан унасан озэки Точиношин бэртлийн улмаас өчигдөр өнжиж, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд шагайны гэмтлээс болж өнөөдөр башёг орхилоо. Таван өдрийн дараах байдлаар Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүтэй дөрвөн бөх нэг ч унаагүй Хацү башёг тэргүүлж байна.