Categories
мэдээ нийгэм

​Их аварга Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзжээ

Их аварга Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзжээ. Тэрбээр энэ тухай өргөдлөө Ерөнхийлөгчийн Тамгын газар өнгөрсөн долоо хоног өгсөн гэх мэдээлэл гарсан ч хуулиараа эхлээд Гадаадын иргэн харьяатын байгууллагаар дамждаг аж.

Их аварга Хакухо М.Даваажаргал Японы иргэн болсноор өөрийн нэрээр дэвжээ байгуулж, Сумогийн холбоонд ажиллах эрх нь нээгдэх юм. Мөн 2020 оны Токиогийн олимпийг нээхийн тулд ийм шийдвэр гаргасан, японы талаас иргэншлээсээ татгалзах “шахалт үзүүлсэн” гэх таамаглал явж байна.

Монгол Улсын харьяатаас гарах хууль, журмаар тухайн иргэн гадаадад амьдарч байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр өргөдлөө гаргах бөгөөд Монгол Улсын харьяатаас гарах болсон шалтгаан, харьяат болохыг хүссэн улс, харьяат болох улсдаа шилжин суурьшсан огноо, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, 18 нас хүртэлх насны хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх эсэх талаар тусгаж, тухайн улсад сууж байгаа Монгол Улсын ЭСЯ-д хүсэлтээ хүргүүлдэг байна.

Ямартай ч одоогоор Ерөнхийлөгчийн Тамгын газарт Их аварга Хакухо М.Даваажаргалын хүсэлт ирээгүй байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *