Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

2023.12.30 / БЯМБА ГАРИГ

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН
ГУРВАН ХӨХ ХАР НОХОЙ ӨДӨР

Үс засуулвал: Эд малын гарлагатай
Наран ургах, шингэх: 08.42-17.07
Барилдлага:  Идэр

Шүтэн барилдлага:  Сэрэхүй

Суудал: Мод

Аргын тооллын 12 сарын 30, Санчир гариг. Билгийн тооллын давхарласан 18, Үнэг одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 7 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *