Өнгөрсөн шөнө Дулааны III цахилгаан станцад дэлбэрэлт болсон талаар эх сурвалж мэдээллээ. Мэдээллийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Бурмаагаас тодруулахад “Ийм мэдээлэл манайд ирээгүй” гэх тайлбарыг өгөв.
Харин баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар шөнийн 01:50 цагийн үед тус станцын нүүрс нунтагладаг тээрэмд тэсрэлт болсон гэнэ. Азаар тэсрэлтийн үеэр хүн, бэртэж гэмтээгүй бөгөөд станцын ажилчид шуурхай арга хэмжээ авсан аж.