Categories
мэдээ нийгэм

“Ид шидийн орон-2” төслийг хэрэгжүүлэнэ

“Лантуун дохио” төрийн бус байгууллагаас зорилтот бүлгийн, амьжиргааны түвшин доогуур хүчирхийлэлд өртдөг болон хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөртэй, яаралтай тусламж дэмжлэг, хамгаалал шаардлагатай хүүхдэд чиглэсэн, тасралтгүй үйл ажиллагаа явуулах “Ид шидийн орон” төслийг Баянхошуунд хэрэгжүүлсэн.

Хүүхдийн боловсрол, хүмүүжил, эрүүл мэнд, хамгаалал зэрэг цогц асуудлыг шийдэх зорилготой эл төсөл нь хүүхэд хамгааллын төв болон боловсрол хөгжлийн төв хэмээх хоёр том барилгаас бүрдсэн байгууламж юм. Тус байгууламжид хүүхдийн түр хамгаалах байр, өдөр өнжүүлэх төв, цэцэрлэг, хүлэмж, хүчил төрөгч түгээх цэг зэрэг хүүхдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх олон бичил төв багтсан. Тэгвэл тус ТББ-аас нийслэлийн алслагдсан гэр хорооллын зүүн бүсэд “Ид шидийн орон-2” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Шинээр байгуулагдаж буй “Ид шидийн орон-2” тѳвийн санхүүжилтийн тэн хагасыг “Энержи Ресурс” компани санхүүжүүлэхээр болжээ. Эл санхүүжилтийг баталгаажуулах арга хэмжээ тус тѳв баригдах газарт буюу Улиастайн шинэ эцэст өнөөдөр боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *