Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Улсын хэмжээнд дундаж цалин хоёр сая төгрөгт хүрчээ DNN.mn

2023 оны гуравдугаар улирлын байдлаар 50.4 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 768 мянган ажилтан нийгмийн даатгалын шимтгэл төлжээ.

Эдгээр ажилчны сарын медиан буюу голч цалин 1.6 сая төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 399 мянган төгрөгөөр, өмнөх улирлаасаа 121.2 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн дундаж цалин хоёр сая төгрөг болж, өмнөх оноос 436.1 мянган төгрөгөөр өсжээ.

Ажилтнуудын сарын дундаж нэрлэсэн цалин нь 2015 оноос 2.5 дахин нэмэгдсэн боловч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс нь ердөө 44 хувиар өссөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *