Categories
мэдээ нийгэм

Гүүр нурж олон хүн амь үрэгджээ

Италийн өмнөд хэсгийн Женоад гүүр нурсны улмаас 23 хүн амиа алдаж, 15 хүн бэртжээ. Боомт хот Женоад болсон уг ослыг нүдээр харсан гэрчүүдийн ярьснаар А10 чиглэлийн авто зам дээрх Морандын гүүр гэнэт л нурж эхлэсэн аж. Орон нутгийн цагаар 11:30-д болсон ослын шалтгааныг тодруулахаар албаны хүмүүс ажиллаж байна. Женоа хотын Иргэний хамгаалалтын аврах албаны дарга Луйжи ди Анжо гүүрний нуралтаас болж амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй хэмээн мэдэгджээ. Нуранги дороос бэртэж гэмтсэн хүмүүсийг гаргах явцад гүүрний бетон, том төмөр зэрэгт цохигдон нас барсан хүмүүсийн цогцос ч гарч байгаа аж.

Гүүрний нуралт ойр тойрныхоо 100 метр талбайг хамарч, өртөөнд галт тэрэг хүлээж зогссон хүмүүс, 30 гаруй тээврийн хэрэгсэл, түүн дотор сууж явсан зорчигчдыг гэмтээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *