Ургац хураалтын урьдчилсан дүнгээр төмсний хураалт энэ жил 34 мянган тонноор буюу 18.7 хувиар нэмэгджээ. Мөн хүнсний ногоо 23.7 хувь буюу 28.2 мянган тонноор нэмэгдэв. Эдгээр нь өнгөрсөн онтой харьцуулсан дүн юм.
Түүнчлэн 376.3 мянган га-гаас 417 мянган тонн үр тариа, үүнээс 349.8 мянган га-гаас 393.6 мянган тонн улаанбуудай хураан авсан талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Энэ оны ургацаас гурилын үйлдвэрүүдэд 160 мянган тонн, зах зээлд нийт 184.8 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлээд байна.
- 20.0 мянган га-гаас 215.5 мянган тонн төмс,
- 12.3 мянган га-гаас 146.8 мянган тонн хүнсний ногоо,
- 61.5 мянган га-гаас 165.2 мянган тонн тэжээлийн ургамал,
- 124.3 мянган га-гаас 45.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ.
Энэ онд иргэд, ААН-үүд 329.0 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэснээс 149.8 мянган га талбайг нь дэвшилтэт технологиор боловсруулжээ.
Энэ оны ургацаас гурилын үйлдвэрүүдэд 160 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн стратегийн хүнсний улаанбуудайн нөөцөд 24.8 мянган тонныг тус тус авч, зах зээлд нийтдээ 184.8 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлээд байна.
Тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд дараа оны тариалалтдаа зориулан 48 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих санд 3.8 мянган тонн үрийн улаанбуудай тус тус нөөцөлж, тэжээлд 70.0 мянган тонн, спиртийн үйлдвэрт 15.4 мянган тонн буудай нийлүүлжээ.